Пестицидтэй хүнс хэрэглэсэн 24 хүн амиа алджээ

60707d64eb73d7fc61e62d7d417737099b6eac34Пакистан улсад ладду нэртэй амттан идсэнээс болж 24 хүн нас барж, хэдэн арван хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Ладду нь гурил болон чихрээр хийдэг бөмбөлөг хэлбэртэй амттан юм байна. Пакистаны иргэн Умер Хаятын ач хүүгийнхээ төрсөн өдрийн баярт зориулан худалдаж авсан ладду пестицид буюу хортон шавж устгагч химийн бодистой байсан нь ийнхүү 24 хүний аминд хүрчээ.Одоогоор Умер Хаятын биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүний зургаан ах, эгч, хоёр хүүхэд амттанд хордож нас баржээ. Тус улсын цагдаагийн газар амттангаар үйлчилсэн дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, эздийг нь баривчлаад байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …