Өлссөндөө хулгай хийвэл шийтгэхгүй

13133177_500247860170160_5818140535446715325_nИтали улсын Дээд шүүхийн шийдвэрээр хулгай хийсэн, Украйны цагаач Романы хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь нэг удаа бие махбодийнхоо шаардлагаар бага хэмжээний хоол, хүнс хулгайлсан нь гэмт хэрэг биш гэж үзсэн байна. Ажилгүй, орлогогүй цагаач Украйн эр 2011 онд нийт 4.07 еврогийн үнэтэй хоёр зүсэм баялаг, жижиг ууттай зайдас хулгай хийгээд баригджээ. Үүнийх нь төлөө тухайн үед анхан шатны шүүхээс хагас жил хорих болон 100 еврогоор торгох шийтгэл ногдуулсан ч, давж заалдах шатны шүүх дээрхийг хүчингүй болгожээ. Ингэж явсаар тэр хэргийг энэ сарын 3-нд эцэслэн шийдвэсэн нь энэ юм байна. Италийн шүүхийн түүхэнд ийм асуудлыг анх удаа шийдвэрлэсэн бөгөөд Дээд шүүхээс хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газартаа хүргүүлжээ.

эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …