АНУ-ын нэрт тамирчин, Майкл Фелпс хүүтэй болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа сүйт бүсгүй болон хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “2016 оны тавдугаар сарын 5-ны 7.16 цагт хүүтэй боллоо. Бурхандаа баярлалаа. Таны бэлгийг талархан хүлээн авав” гэж бичжээ.
Тамирчин эр хүүдээ Бумер Роберт Фелпс гэх нэрийг хайрласан байна.
Хос өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр сүй тавьцгаасан билээ. Тэд хуримаа ирэх наймдугаар сард буюу Реогийн зуны олимпийн дараа хийхээр болжээ. Фелпс зуны наадамд оролцох юм.
эх сурвалж: tur.mn