Рональд Ван Дер Плаат гэгч эцэг болоход бяцхан охин нь түүний хохирогч болжээ. Недарланд гаралтай Шинэ Зеландын иргэн 23 жилийн турш эцгийнхээ гарт тарчилж, боол мэт торонд хоригддог байсан нь илэрлээ. Бүсгүйн эцэг охиноо есөн настайгаас нь хорьж, хүчирхийлж эхэлсэн бөгөөд одоо бүсгүй 30 гаруй настай аж. Skynews.com сайтын мэдээлж байгаагаар бүсгүй 30 настайдаа жирэмсэн болсон ч удалгүй зулбажээ. Орон нутгийн хууль хяналтынхан эл хэргийг илрүүлж, бүсгүйг суллаж, харгис эцэг Рональд Ван Дер Плаатад 15 жил 10 сар хорих ял шийтгэжээ.
Ийм төрлийн хэрэг үе үе гардаг бөгөөд хамгийн дуулиантай нь Жозеф Фрицл гэх австри эр төрсөн охин Элизабетийгаа байшингийнхаа дор 24 жил хорьж, долоон хүүхэдтэй болсон хэрэг юм. Эл хэргийг илрүүлсний дараа Жозеф Фрицл бүх насаараа хоригдох ял авч, үлдсэн амьдралаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өнгөрөөж буй аж.
Эх сурваож: Zuv songolt.mn