Панамын фирм сэтгүүлчдийг шүүхэд өгнө

gogm2ug1iqend9ru0ihvesd1lПанамын “Mossack Fonseca” хуулийн фирм олон сая хэрэглэгчдийнх нь оффшор дансны мэдээллийг нийтэд цацсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг мягмар гаригийн шөнө /V.10/ Панамын хуулийн фирмийн нууцын зэрэгтэй мэдээллийг бүрэн эхээр нь цацсан билээ. Хуулийн фирмийн зүгээс олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг хууль бус аргаар олж авсан мэдээллийг олон нийтэд цацсан хэрэгт буруутгаж байна.  Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг компьютерийн хакераар дамжуулан Панамын хуулийн фирмийн мэдээллийг олж авсан аж.

Олон сая оффшор дансны мэдээлэлд дэлхийн 12 ерөнхийлөгч, 128 улстөрчийн нууц санхүүгийн үйл хэргийг олон нийтэд ил болгосон юм.

эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …