Иракийн нийслэл Багдад хотноо дахин цуврал халдлага гарлаа

Иракийн нийслэл Багдад хотноо гарсан цуврал халдлагын улмаас олон тооны хүн амь үрэгдсэн байна. Энэ удаагийн халдлагаар алан хядагчид хотын гурван цэгт автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Исламын шашны шийт урсгалынхан зонхилдог Садр хотын худалдааны төв цэгт болсон дэлбэрэлтэд хамгийн олон буюу 84 хүн амь үрэгдэж, 87 хүн шархаджээ.

4a3882c147b667735b724cd71d0d0085_x3

Үүний дараа Багдад хотын хойд хэсэг дэх Кадимия, мөн баруун хэсэг дэх Жамия дүүргүүдэд хоёр дэлбэрэлт болж, нийтдээ 29 хүн амь үрэгджээ. Эдгээр халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядагч бүлэглэл өөртөө хүлээгээд байгаа юм. Энэ онд Багдад хотноо гарсан халдлагуудаас энэ удаагийн цуврал халдлагад хамгийн олон хүн амь үрэгдсэнийг албаныхан онцолж байна.

Исламын шашны сунит урсгалын хэт даврагч бүлэглэл болох “Исламын улс” бүлэглэл нь Иракийн хойд болон баруун хэсгийн томоохон бүс нутгийг хянаж байгаа. Тус бүлэглэл халдлага дайралтаа ихэвчлэн өөрсдийн буруу номтон гэж тооцдог шийт урсгалын сүсэгтнүүд амьдардаг бүс нутагт зохион байгуулдаг юм.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …