Дуучин Бейонсе Ноулзын үеэл эгч Шаника Ноулз алдартай дүү охиныхоо нэр хүндээс бага ч гэсэн хүртэхийг хүсэж, нэгэн ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа хамаатныхаа нөхөртэйгээ хэрхэн харьцдаг талаар үнэнийг нь дэлгэжээ.
“Сүүлийн хэдэн жилийн турш Бейонсе болон Жэй Зи нар хэдэнтээ салж, нийлсэн боловч энэ бүхэн ил болмогц тэрбээр ер гайхаагүй” гэж Шаника өгүүлжээ.
Үеэл эгч нь дуучин бүсгүйг сүүлийн үед нөхөртэйгээ нэг л таарамж муутай харьцаатай байгааг мэдэж буйгаас гадна удахгүй гарах шинэ цомог нь л тэдний гэр бүлийг аварч магадгүй гэж ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn