Олимпийн тамирчдад Зикагаас хамгаалдаг бэлгэвч тараана

6787340573a97f886cb891Өмнөд Солонгосын олимпийн хороо Риогийн олимпод оролцох шигшээ багийн тамирчдадаа шумуулны хамгаалалттай хувцас хэрэглэл бэлтгэсэн бол Австралийн тал илүү нарийн хэрэгцээнд нь анхаарч байна. Тус улс олимпийн баг тамирчдадаа Зика вирусээс сэргийлэх бэлгэвчийг тусгайлан бэлтгэжээ.

Ирэх наймдугаар сарын 5-21-нд олимп зохион байгуулах Бразиль улсад шумуулаар дамждаг Зика вирус хэмээх нялхас болоод жирэмсэн эхчүүдэд халтай өвчин тархаад буй. Энэ өвчин зөвхөн шумуулаар бус бэлгийн замаар ч дамжин халдварладаг болох нь тогтоогдсон. Хэрэв бэлгийн замаар дамжин халдварласан тохиолдолд Бразиль юм уу Латин Америкийн өөр улс оронд очоогүй эмэгтэйчүүд ч жирэмслэхдээ төрөлхийн өвчтэй хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй учраас Австрали улс тамирчдынхаа эрүүл мэнд болоод гэр бүл төлөвлөлтөд онцгойлон анхаарчээ.

Тамирчдын хэрэгцээнд тараах “Ansell’s Dual Protect” хэмээх бэлгэвч нь халдвар үүсгэгч вирус бактери болон зарим төрлийн бэлгийн замын халдварт өвчнөөс давхар хамгаалах тосоор бүрхэгдсэн ажээ.

Эх сурвалж: newscom.mn

Б.Сэвжидмаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …