Африк руу хүний махан таташ нийлүүлдэг гэжээ

Хятадын иргэн нэгэн бүсгүй орон нутгийн мах консервийн үйлдвэрт хүний махан таташ бэлтгээд Африк руу экспортолдог гэдэг мэдээг сэтгүүлчдэд өгөн шуугиан дэгдээсэн байна. БНХАУ-д суух Замби улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Юмин энэхүү мэдээллийг үгүйсгэн, болж өнгөрсөн явдлыг тодруулах болно гэжээ.

Өөрийнхөө нэрийг нууцалсан уг мэдээлэгч эмэгтэй The Southern Daily-ийн сэтгүүлчдэд ярихдаа, Хятадын нэгэн консервын үйлдвэрт ярилцлаганд орохоор очих үедээ хүний цогцосуудыг аварга том махны машинд хийж таташ болгоод савлаж байхыг харсан гэсэн аж. Түүний өгүүлснээр, энэхүү бүтээгдэхүүнийг Африкийн Нигери, Кени, Замби, Зимбабве улсуудад нийлүүлдэг гэнэ.

Харин Замбийн элчин сайд энэхүү мэдээллийг ор үндэсгүй гүтгэлэг гэж үзэн, шалгуулахаар болсон аж.

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …