Эмээ өвөө нар ач нартаа нугасгүй байдаг. Тэд ач нарынхаа төлөө юу ч хийхэд бэлэн. Жишээлбэл, энэ зураг дээрх эмээ ачийгаа таван жилийн турш үүрч сургуульд нь хүргэж байна.
Фэн Мэй гэдэг энэ хятад охин төрөлхийн тойгны гажигтай төрсөн тул явж чаддаггүй. Дээр нь эцэг нь төрөөд удаагүй байтал хаяад явсан. Ээж нь ахин нөхөрт гарахдаа охиноо эмээ дээр нь хаяад сураггүй болсон.
Ачийгаа бусдаас дор оруулахгүй гэсэн эмээ нь сургууль соёлоос хоцруулахыг хүссэнгүй. Нэгдүгээр ангиас нь эхлээд таван жилийн турш үүрч яваа нь энэ.
Сургууль нь тэдний гэрээс 2 км орчим хол байдаг, унаа явдаггүй ч эмээ ач хоёр нэг ч удаа хоцорч байгаагүй гэнэ.
Охин ч аль болох эмээгийнхээ амаргүй ажлыг хөнгөвчлөхийг хичээдэг.
Эмээ, ач хоёрын талаар сонинууд шуугиж эхэлсний дараагаар орон нутгийн удирдлагууд тэднийг анхаарч охинд тэргэнцэр өгсөн байна.
Ингэснээр охин өөрөө сургуульдаа явах боломжтой болсон. Ингээд ч зогссонгүй эмээ, ач хоёр шинэ байр гаргаж өгсөн. Тун удахгүй охиныг үнэ төлбөргүй хагалгаанд оруулж алхаж гишгэдэг болгох гэнэ.
эх сурвалж: agshin.mn