Аварга солир агаарт дэлбэрчээ

Задгай сансараас манай гарагийн агаар мандалд орж ирсэн солир маш хүчтэй дуу чимээ гарган агаарт дэлбэрч газар тэнгэрийг донсолгосон хүчтэй нүргээн үүсгэсэн талаар Мексикийн Одон орон судлалын төвийн астрономич Хосе Рамон Валдес мэдээлжээ. Солир унах замдаа хэд хэдэн удаа дэлбэрч харанхуй шөнийг өдөр мэт гэрэлтүүлж байсан талаар дурдав. Ноён Валдесийн таамаглаж байгаагаар солир нь дэлхийгээс 1000 км-ийн зайтай зөрж өнгөрөх байсан ч хүчтэй таталцлын улмаас агаар мандалд орж ирсэн гэнэ. Мөн түүний таамаглаж буйгаар солир нэг бус олон тооны ширхэгтэй. Өөрөөр хэлбэл багахан хэмжээний солирын бороо орсон ч жижиг хэсгүүд нь агаар мандалд шатаж дууссанаар хүний нүдэнд үзэгдээгүй бололтой. Хэрэв солирын борооны том хэсэг нь газар унасан бол бүхэл бүтэн нэг сууринг устгах чадалтай байсан гэнэ. Аз болоход солирын дэлбэрэлтийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирсон гэх мэдээлэл одоогоор байхгүй байна.

zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …