Элсэн Чихрийн хомсдолын улмаас “Coca-Cola” Венесуэль дэх үйлдвэрлэлээ зогсоолоо

Венесуэль улс элсэн чихрийн хомсдолд орсны улмаас “Coca-Cola” компани тус улс дахь үйлдвэрлэлээ зогсоолоо. Энэ талаар компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Керри Тресслер мэдээлсэн байна.

Тэрбээр “Венесуэль дэх элсэн чихэр нийлүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа бидэнд мэдэгдсэн” хэмээжээ. “Coca-Cola” компани энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийлүүлэгчидтэй болон төрийн байгууллагуудтай хэлэлцээ хийж буй аж.

“Coca-Cola” нь Венесуэльд түүхий эдийн хомсдолоос болж үйлдвэрлэлээ зогсоож байгаа анхны том компани биш юм. Тус компаниас өмнө “Kraft Heinz Company”, “Clorox” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …