Африкийн Бурунди улсад тус улсын Туци боло Хуту хэмээх үндэстнүүдийн хоорондын мөргөлдөөнөөс болон 1993 онд Иргэний дайн эхэлсэн бөгөөд энэ аймшигт дайн 12 жилийн турш үргэлжилж 300,000 гаруй хүн уг дайнд амь насаа алдсан байна.
Дайн эхлэхтэй зэрэгцэн хатагтай Маргуэритэ Баранкистэ өөрөө Туци үндэстэн боловч өөрийн ойр дотны Хуту үндэстний 72 хүнийг нуун тэдний амь насыг аврахыг оролдож байжээ. Гэвч харамсалтай нь тэднийг босогчид олон бүгдийг нь буудан хороосон ба тэд 72 Хуту хүний буудан хороосон аймшиг үйлдлээ хатагтай Маргуэритэ Баранкистэг хүчээр харуулж байжээ.
Энэхүү харгис явдлын дараа хатагтай Маргуэритэ Баранкистэ өөрийн ажилладаг Католик сүмдээ хүүхэд нялхас болон цагаачдыг асран хамгаалах үйлсэд сэтгэл шулуудсан байна.
Тэрээр тусламж гуйн ирсэн тухайн үед хоорондоо дайтаж байсан Хуту болон Туци хүмүүсийн аль алийг нь орогнуулах боломжтой тийм нөхцөлийг бүрдүүлж өгсөн ба аймшигт иргэний дайны хөлд нэрвэгдсэн ойролцоогоор 30 мянга гаруй хүүхдийн аварсан байна. 2008 онд мөн тэрээр эмнэлэг байгуулж өнөөдрийг хүртэл 80 гаруй мянган өвчтөнийг эмчилж иржээ.
2016 оны 4 сарын 24-нд хатагтай Маргуэритэ Баранкистэг Хүн төрлөхтнийг соён гэгээрүүлэх оруулсан хувь нэмрийг нь үнэлж Аврорагийн шагналтнаар нэрлэгдэж 1 сая ам.доллараар шагнуулсан байна. Шагнал гардуулах ажиллагаа Армени улсын Ереван хотод болж Бурундийн иргэний дайны үеэр мянга мянган хүний амийг аварч, өнчин хүүхдүүд болон дайны хөлөөс дүрвэгсэдийг асран тэтгэсэн Баранкистэгийн үйлсийн онцгой үр нөлөөг өндрөөр үнэлсэн юм. Аврорагийн шагналын хүрээнд эхний ээлжид 100,000 ам.долларыг хүлээж авах ба үргэлжлүүлэн түүний эхлүүлсэн байгууллагад 1 сая долларыг өгөх юм байна.
Хатагтай Баранкистэ шагналаа хүүхдийн гачигдалын эсрэг тэмцдэг болон өнчин болон дүрвэгч хүүхдийн эмчилгээ асаргааны үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллагад хандивлахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд тэрээр үргэлжлүүлэн: “бидний үнэ цэнэ бол хүний үнэ цэнэ. Хэрэв чамд өрөвч нигүүлсэнгүй сэтгэл, хайр, сайн зан чанар байх аваас хэн ч чамайг зогсоож үл чадах бөгөөд хэн ч хайрыг зогсоож чадахгүй, тэр ч бүү хэр цэрэг арми, үзэн ядалт, алан хядлага ч зогсоохгүй юу ч зогсоохгүй ” гэсэн байна.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр холливудын алдарт жүжигчин Жеорж Клүүни “хатагтай Маргуэритэ Баранкистэ даван туулшгүй мэт санагдах хавчилт, хяхалт болон шударга бус явдал газар авсан үед нэг хүн ч байсан ямар нөлөө үзүүлж болохыг бидэнд ухааруулсан, Маргуэритэ Баранкистэгийн ариун үйлс, золиослол, зүтгэлийг үнэлснээр, түүний түүх биднийг эрх нь зөрчигдөж тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа гачигдаж зовж буй хүн бүрийн төлөө юу хийж чадахаа ухаарахад тус болно гэж итгэж байна ” гэж цохон хэлсэн байна.
ipost.mn