Хүн иддэг арслангуудыг саатуулжээ

3-2

Энэтхэгийн эрх баригчид гурван хүн идсэн хэрэгт холбоотой 18 арсланг “Баривчилж”, төмөр торонд хийн тусгаарлажээ. Тус улсын Гужарат мужийн Ой хамгаалах газрын ажилчид хүний аминд хүрсэн арсланг олохын тулд хөлийн хээ, ялгадас өтгөнд нь шинжилгээ хийх аж. Гэмтэн арсланг бүх насаар нь төмөр торонд хорьж, амьтны хүрээлэнгийн үзвэр болгох бол гэмгүй бусдыг нь суллаж, Гирийн дархан цаазат газарт нь эргүүлэн тавихаар шийдвэрлэжээ. Арслан хүнрүү халдсан хэрэг Гирийн дархан цаазат газарт зургаан удаа бүртгэгдсэн байна. Гужаратын Ой хамгаалах газрын ажилтан Жа Хан “18 арсланд хийсэн шинжилгээний үр дүнд буруутай арсланг олсон. Гэхдээ дахиад есөн арслангийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Тэр болтол бүгдийг нь торонд саатуулна” хэмээн БиБиСи Хиндид ярьжээ.

Эх сурвалж: Zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …