Казахстан улс малын махаа Ойрхи Дорнодын Арабын орнууд руу экспортолж эхэллээ. Казахстаны Чимкент олон улсын онгоцны буудлаас өчигдөр эхний ээлжийн махыг Арабын Нэгдсэн Эмир улсын Фуджейр онгоцны буудал руу ачжээ.
Түүнчлэн Казахстан улс махаа нийлүүлэхээр Саудын Араб, Иран, Ирактэй хэлэлцээр хийж байгаа аж. Оны сүүл гэхэд казахууд 1,5 мянган тонн мах экспортлохоор төлөвлөжээ.
Казахстан ийм байдлаар малын махаа экспортолсны хүчинд мал аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлнэ гэж тооцоолж байна.
www.mnews.mn