Цагдаагийнхан ажил хаяжээ

1it9djul5fj1ref2jo913m50jq

Бразилын Рио-де-Жанейро мужийн цагдаа нар ажил хаяжээ. Цагдаагийн албан хаагчид цалинг нь хугацаанд нь тавихгүй байна хэмээн эрх баригчдаа буруутгасан байна.

Рио-де-Жанейро мужийн Цагдаагийн газраас “Цагдаагийнхан ажил хаясан. Нийт цагдаагийн албан хаагчдын 70 хувь нь уг ажил хаялтад нэгдсэн” гэж мэдэгджээ. Ажил хаялтын улмаас осол нэмэгдэж, гэмт хэргийн хандлага өссөн талаарх дуудлагыг иргэд мэдэгдсэн байна. Цагдаагийхан яаралтай хэргээс бусад бүх дуудлага, гомдлыг хүлээж аваагүй гэнэ.

Рио-де-Жанейрогийн олон улсын нисэх онгоцны буудал дээр цагдаагийн алба хаагчид “Рио хотноо ирсэн хэн ч амар тайван байж чадахгүй” гэх лоозон барьцгаажээ.

Рио хот өнгөрөгч долоо хоногт санхүүгийн онц байдал зарласан болохоо мэдэгдсэн билээ. Онц байдлын улмаас энэ сарын төрийн албан хаагчдын цалинг тавиагүй аж. Эрх баригчид Рио хотноо санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, цагдаагийн нийт албан хаагчдыг ажил хаялтаа зогсоохыг уриалжээ.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …