Хятадууд өөрсдийгөө өмөөрч реп дуу гаргажээ

edf4ef4bd7c3685f4749f8da65440726

БНХАУ-ын эрх баригч Коммунист намаас өөрсдийнхөө тухай үнэнийг гадаадынханд хэлэхийг зорьсон нэгэн хип хоп дууг англи хэл дээр гаргаж, онлайнаар тараасан байна. “Энэ бол Хятад” хэмээх нэртэй эл дууг Коммунист намын Залуучуудын холбооноос тус улсын онлайн ертөнцийн томоохон орон зай болсон Вейбо бичил блогийн цахим хуудаст өчигдөр өглөө байрлуулснаас хойш нийт 40 гаруй мянган удаа шейрлэгдсэн байна.

Уг дуу нь Хятадын уламжлалт, ардын ая дууг орчин цагийн реп хөгжимтэй хослуулснаараа бас нэгэн онцлогтой болжээ. Дууны зорилго нь олон улсад нэр хүнд нь унаад байгаа Хятадын аялагч, жуулчлагчдын талаарх онцгүй мэдээллийг зөөлрүүлж, цайруулахыг хичээсэн байна. Үгийг нь сонсоход л хятадууд хэдийгээр гадаадад биеэ буруу авч явдаг ч гэлээ эвийг эрхэмлэсэн, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг хэмээн сурталджээ. Цааш нь сонсвол Хятад нь сүүлийн жилүүдэд огцом үсэрч хөгжиж байгаа учир ард иргэд нь хараахан бүрэн боловсроогүй тул одоохондоо гадаадын хэвлэлд гардаг шиг онцгүй аашлах нь ямар ч аргагүй. Гэхдээ удахгүй бүгд ижилхэн соёлтой болно гэх зэргээр өөрсдийгөө өмөөрсөн байна.

Эх сурвалж: Zuv songolt.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …