Ли Кэчяны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна

012eed9f23304d038c4d9f39c34975b9

Ли Кэчяны Монгол улсад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна

ХӨТ: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Гао Шумао ХОУР-гийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа их хөгжлөө. Ялангуяа 2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр жил шахмын хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа олон чухал үр дүнд хүрч, хоёр орны харилцааны цаашдын хөгжилд чухал үндэс суурь тавьсан. Тэгвэл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны удалгүй Монгол улсад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм.

ХӨТ: Элчин сайд асан Гао Шумао, сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа Ши Жиньпин дарга Монгол улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцаа хэдэн талын чухал үр дүнд хүрсэн гэлээ.

/Хоёр улсын харилцаа-Гао Шу Мао – Бичлэг 1/

“Нэгд, Ши Жиньпин даргын айлчлал найрамдал нөхөрлөлийг зузаатгасан айлчлал болсон бөгөөд Монголын талын удирдагчдад Хятадын засгийн газар, Хятадын ард түмний Монгол улсад хандсан найрсаг сэтгэлийг ойлгуулсан юм. Энэ бол маш чухал. Хоёрт, айлчлалын хугацаанд болон айлчлалын дараа Хятад, Монгол хоёр орон хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаанд, тухайлбал, Хятадын талаас олгосон эдийн засгийн хөнгөлөлттэй зээлийн бүтээн байгуулалтын талаар шинэ алхам хийсэн. Түүнчлэн тун удахгүй хэрэгжигдэх гэж буй хамтын ажиллагааны төслүүд тэр айлчлалын бодит үр дүн юм. Иймээс Ши Жиньпин даргын айлчлал бол ердийн нэг айлчлал бус, харин бодит төслүүд хэрэгжсэн, түлхэц өгсөн, үр дүнтэй айлчлал болсон. Гуравт, надад төрсөн гүн сэтгэгдэл бол энэ хугацаанд Хятад, Монгол хоёр орны ард түмэн хоорондын хүмүүнлэгийн харилцаа солилцоонд шинэ ахиц гарчээ. Энэ бол тун баярлууштай явдал. Нэг жишээ татахад, манай улсын ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлэг саяхан эмчилгээний ажлын хэсгээ Монголд томилж, Улаанбаатар хот, Хэнтий аймаг зэрэг хэд хэдэн газарт очиж, тухайн нутгийн иргэдэд эрүүл мэндийн оношлонгоо хийж өгөх, эмчлэх үйл ажиллагаа өрнүүлсэн нь маш сайн нөлөөтэй болжээ. Тэр үед Монгол улсын албаны тал, ард иргэд энэ үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгсөн. Энэ бол хоёр ард түмэн хоорондын найрсаг сэтгэлийг холбосон үйл явдал юм. Иймээс энэ бол хүмүүнлэгийн харилцаа солилцооны талаар илүү ихийг хийх нь зүйтэй гэдгийг бидэнд харуулж байна. Тийм учраас Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлал түүхэн айлчлал болсон. Хятад, Монголын харилцааны урт удаан хугацааны сэтгэхүйн арга хэлбэрийг өөрчилсөн, шинийг нээсэн айлчлал болсон.”

ХӨТ: БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тун удалгүй Монгол улсад албан ёсны айлчлал хийж, Монгол улсад болох 2016 оны Ази, Европын чуулга уулзалтад оролцоно. Ли Кэчяны айлчлал Хятад, Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэж Гао Шумао ярьж байлаа.

/Хоёр улсын харилцаа-Гао Шу Мао – Бичлэг 2/

“Саяхан Монгол улсын их хурлын сонгууль өндөрлөж, ард түмэн нь Ардын намаар засаг бариулах шинэ сонголт хийсэн байна. Энэ нь Монгол улсын хувьд шинэ гараа юм. Ардын нам гарч ирснээр тэд хоёр орны харилцааг урагш хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны өндөр дээд зиндааны айлчлалууд олон хийгдсэн хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр ашиг төдийлөн илэрхий биш, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт Хятад, Монгол хоёр орны хооронд албан ёсны, тодорхой цар хүрээтэй, илүү бодит хамтын ажиллагаа хараахан бүрдэж чадаагүй байна. Монгол улсын энэ удаагийн сонгуулийн дараа Ли Кэчян ерөнхий сайд айлчлахаар болсон явдлыг бид цагаа олсон айлчлал гэж үзэж байна. Энэ боломж бол маш нандин юм. Айлчлалаар дамжин Хятад улсын засгийн газар Монгол улсын шинэ засгийн газартай үзэл бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа урагшлуулахад тустай, маш сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлалыг Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаанд үндэс суурь тавилаа гэж үзвэл, Ли Кэчян ерөнхий сайдын энэ айлчлал хоёр орны харилцааны үүд хаалгыг улам өргөтгөх болно. Хоёр орны харилцаа шинэ шатанд ахина гэдэгт бид итгэл дүүрэн байгаа юм.”

ХӨТ: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдох 2016 оны Ази, Европын чуулга уулзалт Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа, ялангуяа Хятад, Монгол хоёр орны дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж Гао Шумао гуай үзсэн юм.

/Гао Шу Мао – Бичлэг 3/

“Бидний ойлгосноор, Монгол улсад зохиогдох 2016 оны Ази, Европын чуулга уулзалтын гол сэдвийн нэг нь даруй дэд бүтцийн түншлэл юм. Энэ нь Хятад, Монгол, Орос гурван орон, ялангуяа Хятад, Монгол хоёр орны хувьд маш чухал сэдэв юм. Ингэж ярихын учир, Монгол улс нэлээд олон жилийн өмнө өмнөд, умардын зам тээврийн сүлжээний төлөвлөгөө гаргасан. Тэд энэ төлөвлөгөөгөө “Талын зам” санаачилга гэж нэрлэсэн. Тэгвэл Хятад улс сүүлийн жилүүдэд “Торгоны зам”, “Түмэн газрын цайны зам”, эсвэл “Торгоны замын эдийн засгийн бүс” зэрэг санаачилга гаргасан. Хоёр орны эдгээр санаачилга Хятад, Монгол хоёр орон хоорондын дэд бүтцийн түншлэлийн салбарт нийтлэг олголтод хүрч, санаачилгуудыг уялдуулан холбохоор болсон байна. Иймээс дэд бүтцийн түншлэл нь Хятад, Монгол хоёр оронд илүү олон боломж авчирна гэж үзэж байна. Ялангуяа Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг бүтээн байгуулах явцад, дэд бүтцийн түншлэл нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад ашигтай боломж олгох юм. Иймээс миний үзэж байгаагаар, Ли Кэчян ерөнхий сайд Монгол улсад хийх энэ удаагийн айлчлалаараа, эдгээр асуудлуудаарх Хятадын засгийн газрын байр суурийг сайтар уламжилна гэж бодож байна. Энэ удаагийн айлчлал нь Ази, Европын чуулга уулзалтад төдийгүй Хятад, Монгол хоёр орны харилцаанд маш чухал, эерэг үр нөлөө бүхий айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна.”

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …