Зика нянгийн шинэ аюул!

553c780df7e3ea8egreatАНУ-ын Өвчнийг хянан зохицуулах төв Зика нян бусдад тарах бас нэгэн шинэ тохиолдлын тухай мэдээлэв. Энэ нянгаар халдварласан нэгэн эмэгтэй өөрийн бэлгийн хамтрагчид халдвар түгээсэн байна. Ийм мэдээлэл Нью-Йорк мужаас ирэв. Нянгаар халдварласан бүс нутгуудаар аялж яваад ирсэн 20 настай нэгэн бүсгүй өөрийн бэлгийн хамтрагчтай ямар нэгэн хамгаалалтгүйгээр секс хийжээ. Тэгтэл цаадах нь Зика нянгаар халдварласан гэнэ.

Бэлгийн харилцааны үеэр Зика нян эрчүүдээс эмэгтэйчүүдэд халдварлах боломжтой гэдгийг эрдэмтдийн явуулсан судалгаа харуулсан билээ. Энэ бичил биет халдвар авсан эрэгтэйн үрийн шингэнд олон долоо хоногийн туршид хадгалагдаж байдаг юм. Тэгвэл дээрх тохиолдол уг нян эмэгтэйчүүдийн умайн хүзүүнд буюу тэдний эхэст амьдрах чадвартай гэдгийг харуулав.

Хамгаалалт үгүй бэлгийн харилцаанд орох үед эрүүл саруул эрчүүдэд Зика нян халдварлах магадлалтай гэдгийг ийнхүү тогтоосноор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага удахгүй Бразил Улсад зохиогдох Зуны олимпийн наадмыг үзэж сонирхохоор очих хүмүүст өгөх зааварчилгаа, зөвлөгөөд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж тавина.

Энэ оны тавдугаар сард 150 гаруй эрдэмтэн, эмч нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Ченд хандан илгээлт явуулсан билээ. Тэд Зуны олимпийн тоглолтыг цуцлах юм уу хойшлуулах саналыг дэвшүүлсэн. Энэхүү уриалгыг гаргасан хүмүүс Зуны олимпийн тоглолтыг үзэж сонирхох хагас сая гаруй жуулчид айхтар нянг бусад улс, орнууд руу түгээн дэлгэрүүлж, цаашид аймшигтай нөхцөл байдлыг үүсгэнэ хэмээн үзсэн юм. 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр ДЭМБ маш хурдан тархаж байгаа Зика нянгийн халдвар дэлхийн хэмжээний аюул гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд онцгой байдал тогтоож байгаагаа зарласан аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …