Клинтон нэр хүндээрээ Трампаас түрүүлж байна

wenn_dnc2016_hillaryclinton_072816_1800x1200-800x533

АНУ-ын ерөнхилөгчийн албан тушаалд ардчилсан намаас нэрдэвшигч Хиллари Клинтоннэр хүндээрээ бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампаас 6%-иар түрүүлж байна. Ройтерс агентлаг болон судалгааны “Ipsos” компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулжээ.

Судалгааг долоодугаар сарын 25-наас 29-нд онлайнаар явуулсан байна.Санал асуулгад хамрагдагсдын 40,5% нь Клинтоныг, 34,6% нь Трампыг дэмжжээ.Санал асуулгад оролцогчдын 25 орчим хувь нь“өөр” нэр дэвшигчийг сонгосныг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Энэхүү санал асуулгын дүн нь Клинтоныг ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлсэн ардчилсан намын их хурлын дараа АНУ-д сонгогчдын санаа бодол өөрчлөгдсөний анхны үзүүлэлт болсныг тэмдэглэж байна.

Гэвч Трампын нэр хүнд өсч, Клинтоноос түрүүлж байсныг түрүүнд нь явуулсан мөн ийм санал асуулга харуулсан юм.

Bataar.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …