Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас такси ашиглахад өөрчлөлт оруулах болон онлайнаар такси дуудах удирдлагын аргыг танилцуулах хэвлэлийн бага хурал 28-ны өдөр хийлээ. Тус төслийг хоёр жил судалж боловсруулсан юм. Онлайнаар такси дуудах нь хуульд нийцэх эсэх, хувийн автомашин онлайн захиалга авч болох эсэх тухай хүмүүсийн анхаарал татаж буй асуудалд тодорхой хариулт өгсөн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улсад онлайнаар такси дуудах хүмүүс олон болж, замын хөдөлгөөнд маш дөхөм үзүүлэхийн зэрэгцээ аюулгүйн байдал, зах зээл шударга байх эсэх талаар хүмүүс өөр өөрийн саналаа ярьж байлаа. Ялангуяа онлайнаар такси дуудах тухай Хятад улсад тодорхой бодлого байхгүй байжээ. Саяхан боловсруулсан энэ төсөлд онлайнаар такси дуудах тухай тодорхой тайлбарласан байна. Хятадын Зам харилцаа ачаа тээврийн яамны орлогч сайд Лю Шяомин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,
Төсөлд онлайнаар такси дуудахыг “бүр хориглоогүй” нь засгийн газар интернетийн шинэ “төлөв”-т зохицож ажиллаж байгаа бодит арга үйлдэл гэж хэлж болно. Лю Шяомин хэлэхдээ, төслийг боловсруулах явцад боломжийн хирээр онлайнаар такси дуудах ажил төрлийн шинэ нөхцөл байдалд зохицохыг хичээж, инновацтай төлөвлөж, шат дарааллыг хялбарчилсан.
Жишээ нь онлайнаар такси дуудлагын үйлчилгээний аж ахуйн нэгжид тавих шаардлагыг буруулж, хязгаарлалтыг багасгаж, заавал өөрийн машин байх хэрэгтэй болон таксины жолооч ядаж интернет үйлчилгээний компанитай гэрээ байгуулах зэрэг заалтуудыг цуцалж, таксины жолооч нэг газар бүртгүүлбэл бүх улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлж болох болсон байна. Үүнээс гадна, онлайн дуудлагын үйлчилгээ үзүүлдэг таксийг актлах стандартыг тогтоосон байна.
“Өмнө нь таксийг 8 жил ашиглаад акталдаг байсан бол одоо онлайн дуудлагын онцлог зэргийг харгалзаж, 8 жил ашиглаад хэрвээ 600 мянган километр гүйсэн бол актална, хэрвээ 600 километрт хүрээгүй бол үргэлжлүүлэн ашиглахыг зөвшөөрсөн”.
Онлайнаар такси дуудахыг дэмжихийн зэрэгцээ уг төсөлд онлайнаар такси дуудах тавцан, жолооч, машин зэргийг албан ёсоор дүрэмжүүллээ. Жишээлбэл, жолоочийн болзлыг чангатгах, жолооч нь замын осол гаргаж зугтаасан гэмт хэрэг, зам хөдөлгөөнд аюултай оролцсон гэмт хэрэг, мансууруулах бодис хэрэглэсэн, согтуугаар машин жолоодсон, хүчирхийллийн гэмт хэрэг зэрэгт холбогдоогүй байх ёстой гэж тогтоосон юм.
Хувийн машин онлайнаар такси дуудах ажиллагаанд оролцож болох эсэх талаар Хятадын олон нийт анхаарсаар ирсэн юм. Өнгөрсөн жилийн 10-р сард нийтэлсэн онлайнаар такси дуудахыг удирдах дүрмийн санал хураах төсөлд хувийн машин онлайнаар такси дуудах ажиллагаанд оролцож болохгүй гэж тодорхой тогтоосон юм. Түүний дараа зам харилцаа тээврийн яамны холбогдох хариуцлагатан энэ шаардлагын талаар олонтаа дахин нотолж байсан юм. Гэвч 7-р сарын 28-нд гаргасан төсөлд хувийн машин тогтоол болон дэг журмын холбогдох бичиг баримт бүрдүүлсэн байвал онлайнаар такси дуудах үйлчилгээнд оролцож болно гэж тогтоожээ.
Бээжингийн аж үйлдвэрийн их сургуулийн зам харилцааны дээд сургуулийн орлогч дарга Чэнь Янь Янь хэлэхдээ, онлайнаар такси дуудахыг удирдах дүрэм гарсны дараа хэрэглэгч, уламжлалт такси юм уу онлайны таксины хувьд аль алинд нь бүр ашигтай болсон юм гэжээ.