“Өвөр Монголын тал нутгийн содон багачуудын Монгол Улс дахь аялал” 7 дугаар сарын 30-нд Хөххотоос эхэллээ. Уг аялал нь Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцаа, соёлын солилцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа болно.
ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хариуцан зохион байгуулж, Өвөр Монголын Багачуудын сонин энэхүү аяллыг ажил хэрэг болгож байгаа юм. Аялалд Өвөр Монголын бяцхан авьяастнууд, бяцхан хөл бөмбөгчид, Багачуудын сонины шилдэг бяцхан сэтгүүлч зэрэг 30 гаруй хүүхэд оролцож, Монгол Улсын багачуудын хамт Монгол Улсын амьдрал ахуй, соёл урлаг, боловсрол, байгаль орчинтой танилцах болно.
Эх сурвалж: | Өвөр Монголын Багачуудын сонин |