Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу, Америкийн цэрэг 8-р сарын 1-нд тус орны хилд байрлах хэт даврагч бүлэглэл “Исламын улс”-д агаараас цохилт өгсөн тухай Америкийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Америкийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Петр Күүк мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Америкийн цэрэг “Исламын улс”-ын Ливи дэх төв болон умард нутгийн Сири хот дахь хэд хэдэн объект уруу “оновчтой дайралт” хийсэн. Удахгүй Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу Сири хот дахь “Исламын улс”-ад үргэлжлэн агаараас цохилт өгөх болно. Америкийн агаараас дайрах тоо хэмжээ болон дуусах хугацааг Ливийн талын шаардлагын дагуу шийднэ. Ливийн талын хангасан объектыг Америк хянаж үзсэний дараа цохилт өгөх бөгөөд хуурай замын цэрэг томилохгүй гэжээ.
Хятадын олон улсын радио
Д.Хүчитбаатар