Риогийн олимпийн 7 шинэ

Рио 2016 олимпийн наадам олон зүйлээрээ шинэлэг болж буй. Ингээд та бүхэнд зуны 31-р олимпийн сонирхолтой 7 баримтыг толилуулж байна.

1. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанууд энэ олимпод анх удаа адил тооны жингийн ангилалтайгаар явагдана.  Эрэгтэй жин 57-гоос 125 кг-ийн хооронд бол эмэгтэйчүүд 48-аас 75 кг-ийн хооронд өрсөлдөнө

2. Риогийн наадамд 2000 онд төрсөн тамирчид анх удаагааа оролцоно.  Тэдний ихэнхи нь ширээний теннис, гимнастик болон усанд үсрэлтийн төрөлд хүчээ сорих юм.

3. 3айда Жеманкье олимпийн түүхэн дэх хамгийн өндөр настай бамбар буухиалагч боллоо. 106 настай тэрээр Бразилын хойд хэсгийн “Макапа” хотод бамбарын буухианд оролцсон юм.

riotorch_olympics

Зураг – 106 настай олимпийн бамбар буухиалагч 3айда Жеманкье​

4. 41 настай Оксана Чусовитина олимпийн түүхэн дэх хамгийн нас өндөр гимнастикч болон түүхэнд үлдэх болно. Тэрээр мөн 6 олимпод тоосоо өргөсөн анхны эмэгтэй гимнастикч болж байгаа.

5. Ирландын зүлэгний хоккэйн шигшээ баг 108 жилийн түүхэндээ анх удаа олимпод оролцох эрх авсан. Ирландын талбайн спортын баг сүүлийн 68 жилд анх удаа олимпод өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.

6. Олимпийн эрх авсан энэтхэгийн анхны эмэгтэй гимнастик бол Дипа Кармакар. Тэрээр Риод модон морь, тэнцүү бус хөндлөвч, тэгнээ, шалны төрөлд ур чадвараа сорино.

2016-08-02-rot-session-thumbnail

Зураг – Риогийн олимпод оролцох дүрвэгч тамирчдын баг

7. Олимпийн түүхэнд анх удаа дүрвэгч тамирчдын баг бүрдэн хүн төрөлхтний наадамд оролцох гэж байна. Тэд олимпийн туг болон сүлд дууллын дор жагсана.

МҮОХ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …