Польш 2022 он гэхэд хамгийн баян 20 орны тоонд багтана

3775c75ee2941bbde4daf9b0b8c3c57b

Польш улсын ерөнхий сайд Дональд Туск 2022 он гэхэд дэлхийн хамгийн баян орнуудын тоонд багтана гэж мэдэгдэж байсан. Энэ хугацаа болоход 4 жил үлдлээ.
2014-2020 онд Европын холбооны хөрөнгө оруулалтын ачаар эдийн засгаа өсгөх боломжтой гэж үзэж байна. Польш улсад өгөх Европын хөрөнгө оруулалт 170 сая долларт хүрэх юм. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүнээ Европын холбооны дунджаас дээгүүрт хүргэнэ гэж тооцоолжээ. Ингэхдээ 2016-2017 оны хооронд Польшийн авто зам болон тээврийн салбараа хөгжүүлж, Их Британийг гүйцнэ гэж үзэж байгаа бөгөөд хөгжлөөрөө бүс нутагтаа Герман, Франц, Испани, Италийн дараа буюу тавдугаар байранд орох боломжтой юм. Мөн 2020 онд 1,5 сая иргэнийг ядуурлаас гаргах зорилт тавьжээ.
zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …