Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай хэлэлцээ хийлээ

14079540_1356155111078596_1636937776876961320_n

Хятад улсын  ерөнхий сайд Ли Кэчян  өчигдөр  Бээжинд Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай хэлэлцээ хийлээ.

Ли Кэчян АИХ-ын ордонд Аун Сан Су Чжид зориулан угтах авах ёслол зохион явууллаа.

14045879_1356155107745263_4818916981065190640_n

Ли Кэчян хэлэхдээ, төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай уулзсандаа маш баяртай байгаа бөгөөд Хятадад айлчилж буйд баяртай байна. Энэ бол түүний Мьянмарын төрийн зөвлөхийн тушаалд орсны дараа Хятад улсыг айлчлалынхаа тэргүүн орон болгож, Мьянмарын засгийн газар, төрийн зөвлөхийн хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг харууллаа, үүнийг Хятад улс сайшааж байна. Тэрчлэн танай энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ.Мьянмарын талтай уламжлалт найрамдлаа үргэлжлэн бэхжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна.

13934995_1356155081078599_1275508389522353260_n

Аун Сан Су Чжи хэлэхдээ, миний энэ удаагийн айлчлалыг халуунаар хүлээн авсан Хятадын талд баярлаж байна, энэ нь Хятад улс хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилдгийг харуулж байна. Хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэхийг хүсэж байна. Энэ удаагийн айлчлал маань бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд үр ашгаа өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …