Ираны дэд Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн тодорлоо

iranii erunhiilugch   Ираны парламентын гишүүн асан Эльхам Аминзаде Лалын Бүгд найрамдах улсын түүхэнд өндөр албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй боллоо. Энэ талаар “Fars news” мэдээлсэн байна.

Эльхам Аминзаде нь тус улсын хүний эрхийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч болжээ. Түү­нийг шинэ Ерөнхийлөгч Ха­сан Роухани энэ албан тушаалд то­милсон аж. Роухани ийм сонголт хийх болсон шалтгаанаа “Аминзаде нь шинжлэх ухаа­ны өндөр мэдлэгтэй, шүү­хийн мэргэжилтэй, хууль тог­тоох туршлагатай, өндөр ёс суртахуунтай” хэмээн тайл­бар­лажээ.

Аминзаде дэд Ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө пар­ла­ментын Үндэсний аюулгүй бай­дал, гадаад бодлогын хорооны гишүүн, Тегераны их сургуулийн хүний эрхийн факультетийн багшаар ажиллаж байсан юм.

Э.Мөнхзаяа

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …