“Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татна

1473045242_3d98d99b04a0ef36c8b87b38c0b89bd9a558ae42

“Samsung Electronics” компани зах зээлд хамгийн их борлуулалттай “Galaxy Note 7” загварын бүх утсыг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. Ийнхүү эргүүлэн татах болсны гол шалтгаан нь тус утсыг цэнэглэж байхад баттерей нь дэлбэрдэг гэх гомдол тасралтгүй олон хүнээс ирж байгаатай холбоотой юм.

Уг асуудлаар “Samsung” компанийн захирал мэдэгдэхдээ “Баттерей ямар нэгэн асуудалтай байгаа нь үнэн, засварлах шаардлагатай техникийн асуудлыг шийдвэрлэх болно” хэмээн мэдэгдсэн байна.

“Samsung” Компани Galaxy Note 7 загварын утсыг  өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дэлхийн арван улсад борлуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2.5 сая утас борлуулагдаад байгаа юм. Эдгээр утсыг зах зээлээс эргүүлэн татахад багадаа хоёр долоо хоног зарцуулах тооцоо гарчээ.

eagle.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …