АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон нарын хооронд болсон халз мэтгэлцээн 90 минутын турш Hofstra-ийн их сургуульд боллоо. Халз мэтгэлцээнд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халз мэтгэлцээний дараа “CNN” агентлаг үзэгчдийн дунд “Хэн нь илүү байсан вэ?” гэх нээлттэй санал асуулга явуулсан байна.
Санал асуулгад оролцогчдын 67 хувь нь Хилариг илүү байсан гэсэн бол үлдсэн 27 хувь нь Трампийн төлөө саналаа өгчээ. Иргэд “Хилари тун болгоомжтой ярьж байсан. Харин Трамп хэтэрхий шударга, хэтэрхий нэг талыг барьсан мэдэгдэл хийж байсан” хэмээн дүгнэжээ.
Хоёр нэр дэвшигчийн дараагийн халз мэтгэлцээн 10-р сарын 8-ны өдөр Лас Вегас хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Г.Нараа