Хэт халуунаас болж эрчим хүчний хязгаарлалт хийнэ

h_50440889.jpg.300x0_q85_crop_upscale Өмнөд солонгосын эрх баригчид  цаг агаарын хэт халалтаас болж  эрчим хүч таслаж болзошгүй тухай иргэдэд анхааруулаад байна. Өмнөд солонгосын засгийн газар тус улсын иргэдийг эрчим хүчинд хэмнэлттэй хандахыг уриалсныг  Ренхап агентлаг уламжлав.

Үйлдвэр аж ахуйн бүх газар, төрийн байгууллагууд, орон сууцны конторууд, дэлгүүрүүд нь даваа гаригаас эхлэн гурван өдрийн турш 10:00-18:00 хооронд цахилгаан эрчим хүч ашиглалтаас татгалзах ёстой гэж Өмнөд солонгосын аж үйлдвэр, худалдаа, нөөцийн сайд Юн Сан Чжик мэдэгджээ. Сайдын дүгнэлтээр, ойрын хэдэн өдрүүдэд эрчим хүчний эрэлт хэрэглээ цаг тутам 80 сая киловаттаас дээш гарах бөгөөд энэ нь эрчим хүчний салбарын боломжийг нилээд хэмжээгээр давуулах аж. Ус цаг уурын албаны мэдээгээр өчигдөр өдөр тус улсад Цельсийн 36-37 хэм хүрчээ. Өнгөрөгч  сарын эхнээс Өмнөд солонгост хэт халууны улмаас долоон хүн нас барж, хэдэн зуун хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …