Дэлхийн хамгийн том алтан гоёлыг бүтээжээ

a92d33a7f4a33904546f91ae6973931309e46b51

Саудын Арабын үнэт эдлэлийн “Ат тейиба” фирм эмэгтэй хүний хамгийн том алтан гоёлыг бүтээжээ. Бөгж, зүүлт, ээмэг, бугуйвчнаас бүрдсэн уг гоёлыг бүтээхэд 999 сорьцтой 33 кг цэвэр алт орсон бөгөөд зургаан сая риял буюу 1.5 сая ам.доллар зарцуулсан байна. “Ат тейиба” фирмийнхэн улсынхаа нэрийг Гиннессийн дээд амжилтын номд бичүүлэх зорилгоор энэ ажлыг санаачилсан аж. “Улсынхаа нэрийг Гиннессийн номд мөнхлөх нь бидний гол зорилго байсан. Энэ зорилго маань биелсэнд баяртай байна” гэж фирмийн захирал Исам аль Ашрафи өгүүлжээ.

Эх сурвалж:Ардын эрх

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …