Улаан-Үүд хотын төлөөллүүд Дархан хотын баярт оролцож байна

img_2477

Хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр өглөө ОХУ-ын буриад улсын Улаан-Үүд хотын орлогч дарга Алексей Сергеевич Хандархаев тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж хотын баярын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Өмнөнь Улаан-Үүд хотын дарга А.М.Голков болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар хийсэн уулзалтынхаа үеэр ирэх онд буюу 2017 онд тохиох Улаан-Үүд болон Дархан хотуудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны түүхт 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу энэ хүрээнд хоёр хотын эдийн засаг соёлын өдрүүдийг Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад зохион байгуулах зэрэг томоохон төлөвлөгөөнүүдийг ярилцсан юм. Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээДархан хот төвийн бүсийн тулгуур төв, аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжихөд Оросын ахан дүүсийн хичээл зүтгэл хувь нэмэр их байсныг онцоллоо.Харин Улаан-Үүд хотын орлогч дарга Дархан Улаан-Үүд хотуудын найрамдалт хамтын ажиллагаа болОрос Монголын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан олон жилийн түүхтэй харилцаа хэмээн онцлов.

Тэрээр Улаан-Үүд хот дахьДархан хотын нэрэмжит гудамжны тохижилтыг сайжруулж Музей байгуулах зэргээр хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд манай хотод байрлах тус хотын нэрэмжит гудамжийг сонирхон цаашид юуг нэмж бүтээн байгуулахаа тодорхойлно”гэв.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …