АНУ нь 1788 онд Үндсэн хуулиа соёрхон батлах оноос хойш төлөөллийн ардчилсан улс байсаар иржээ. 18 болон түүнээс дээш насны бүх иргэд сонгууль өгдөг.
АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон нар өрсөлдөж байгаа билээ.
Хоёр нэр дэвшигчдийн хооронд хоёр ч удаа халз мэтгэлцээн явагдаж Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон хоёр удаа ялалт байгуулж чадсан юм.
Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч сонгуульд хоёр нэр дэвшигчийн хэн нь ялалт байгуулж АНУ-ын ерөнхийлөгч болох нь 11-р сарын 8-ны өдөр болох сонгуулийн дүнгээс тодорхой болох юм.
Г.Нараа