Бүхий л эцэг эхчүүд хүлээцтэй, тэвчээртэй, найрсаг, ажилч хичээнгүй хүүхэдтэй байхыг хүсдэг. Гэхдээ хүүхдүүд маань бидний хүссэнээр тэр бүр байгаад байдаггүй. Тэгвэл бидний зүгээс хүүхдэдээ хэрхэн үлгэр дуурайлалүзүүлж, зөв хүн болон хүмүүжихэд нь нөлөөлөх вэ?
1. Олон нийтийн газар хаалга онгойлгож өгөх
Дэлгүүр, ресторан, номын сан гэх мэт олон нийтийн газарт хүмүүст хаалга онгойлгон барьж өгөх нь чамайг ямар соёлтой болохыг илтгэнэ гэдгийг тэдэнд ойлгуулах
2. Цэцэг болон амьтанд хайртай болгох
Хүүхдэдээ жижигхэн хөөрхөн тасалгааны цэцэг эсвэл гөлөг худалдан авч өгөх нь тэднийг хариуцлагатай хүн болон төлөвшихөд нөлөөлнө. Учир нь хүүхэд өдөр бүр цэцгээ услах болон гэрийн тэжээмэл амьтнаа цагаар тогтмол хооллох ёстой гэдгийг ухамсарлаж түүнийгээ хийж дадах нь тэдэнд хүмүүжлийн асар их нөлөө үзүүлдэг ажээ.
3. Уншиж өгөх
Хүүхдээ унтуулахдаа ном сэтгүүл уншиж өгөх нь тэднийг сайн сонсогч болгох давуу талтай байдаг. Ном уншуулдаг хүүхэд уншуулдаггүй хүүхдээс хамаагүй илүү чөлөөтэй сэтгэж, аливааг танин мэдэхэд илүү шунан дурлах хандлагатай болдог.
4. Хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх
Гадаа тоглож байхдаа өмдөө шороо болгоход нь тэднийг загнаж, тоглож зугаацсан сэтгэлийг нь бүү унагаарай. Тэднийг гадаа тоглож байхдаа хувцсаа бохир болгож болно, гэхдээ дараа нь ээждээ тусалж хамт цэвэрлэхийг хүс.
5. Найз нөхөд хүнд хэрэгтэй
Та өөрийнхөө ажлын хамт олон эсвэл хамгийн сайн найзуудаа гэртээ урин дайлж цайлаарай. Тэгээд хүүхдэдээ хүний амьдралд найзууд ямар хэрэгтэй чухал болохыг ойлгуулж хэлээрэй.
6. Спортлог байлгах
Хүүхдээ салхилуулангаа цуг алхаж, тэдэнтэй гүйж харайж тоглоорой. Хөдөлгөөн эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдгийг мөн ойлгуулах хэрэгтэй.
7. Ухаалаг худалдан авалт хийлгэх
Дэлгүүрээр хүүхэдтэйгээ явж байхдаа тэднээр өөрсдөөр нь хувцас сонгуулах үед үнэтэй хувцас заавал түүнийг нь шууд авч өгөх нь буруу. Учир нь хүүхэд мөнгөнд үрэлгэн болох аюултай. Тиймээс заасан үнэтэй хувцсыг нь авахгүйгээр үүнээс хямд, илүү загварлаг хувцас өөр тасагт байгаа талаар хэлэх. Ингэж сургавал хүүхэд мөнгөнд илүү хянуур хандаж, мөнгөний үнэ цэнийг ухаардаг болно.
8. Хошин шогийн мэдрэмжтэй болгох
Ямар ч хүнд хошин шогийн мэдрэмж илүүднэ гэж байдаггүй. Инээдтэй хөгжилтэй сайхан зүйл сонсчихоод дүнсийгээд сууж байдаг хүмүүсийг хүн муу хэлдэг. Тиймээс хүүхдээ багаас нь мэдрэмжтэй болгох тал дээр
анхаарах хэрэгтэй.
9. Настан буурлуудыг хүндэтгэж сургах
Хадмуудаа ч юмуу өөрийн талын настай хүмүүсийг танайд зочлоход та тэднийг хэрхэн хүндэлж, сайхан яриа хөөрөө үүсгэж байгааг хүүхэд ажиглаж байдаг. Дараа нь тэд бүхнийг дуурайн хийх болно.
everyday.mn