2016 оны хоёрдугаар ээлжийн цэргүүд албандаа мордлоо

tc341d51917eedfc95bb322b4a03380a2Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуусыг өнөөдөр /2016.10.27/өглөө Найрамдал талбайгаас цэргийн албанд нь мордууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн Цэргийн штаб болон аймаг, сум, багийн удирдлагууд, иргэд оролцсон юм.

Улс орон даяар энэ сарын 21-23-ны өдрүүдэд 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага явагдаж дууссан билээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд дөрвөн сумын 26 багийн 18-25 насны залуус зарлан дуудах хуудас авсан байна. Эдгээр залуусын 70 гаруй хувь нь цэрэг татлагын товчоогоор орж тэнцжээ. Харин цэрэг татлагад тэнцээгүй  залуусын гол шалтгаан нь эрүүл мэндийн асуудлаас болж буйг аймгийн Цэргийн штабаас мэдээллэж байлаа.

Цэргийн албанд татагдаж буй залуус Улаанбаатар хотоос хилийн цэрэг, зэвсэгт хүчний ангиудад хуваарилагдан,  эх орныхоо өнцөг булан бүрд эр цэргийн албаа хаана. Тэд энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байна хэмээн ярилаа.

Төрийн албаны тухай хуулинд орсон өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албанд ажиллах эрчүүд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Энэ нь алба хаах эрчүүдийн тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цэргийн үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар, сэтгэлгээ илүү төлөвшсөн, алба хаах хүсэл сонирхолтой залуусын хандлага нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Ийнхүү 2016 оны 2 дугаар ээлжээр цэрэгт татагдаж буй залуус,  ар гэр ах дүүс,  найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.

darkhan.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …