Торгоны замын хурлын сайн дурынханд сертификат гардууллаа

6f19a6fe3da5040466d6e0261a710727_largeЭх орондоо болсон “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлын зохион байгуулалтад  сайн дураараа оролцсон оюутнуудад  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сертификат гардууллаа. Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлыг өнгөрсөн сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага,   БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан.  Уг хурлын зохион байгуулалтад сайн дураараа оролцсон МУИС, МУБИС, МҮИС, СУИС, Отгонтэнгэр, ХААИС, ХИС-ийн 36 оюутанд  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол талархал  илэрхийлж, салбарын сайн мэргэжилтэн болохын ерөөл өргөлөө.

img_7352

timg_7258

Сайдын ярьснаар, Торгоны замын дагуу нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Улаанбаатарт болсон  хурлын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Дэлхийн алдартай аялал жуулчлалын сэтгүүл “ЛонелиПланит” –ийн шинжээчид 2017 онд заавал очиж үзэх улсуудын долдугаарт  Монгол Улсыг нэрлэсэн байна. Тус сэтгүүлээс Монгол улсад аялах шалтгаануудыг дурдахдаа нэгдүгээрт,  орчин үеийн хөгжил болон  нүүдлийн аж амьдралыг хослуулан хөгжиж байгаа цорын ганц орон   гэжээ.

timg_7366

Хоёрдугаарт, Улаанбаатар хот нь хөгжлийн үр шимийг хүртэгч, орчин үеийн хот болсныг судалгаанд оролцогчид  дуу нэгтэйгээр зөвшөөрснийг дурджээ. Харин Монголд аялах гурав дахь шалтгаанаар Хөвсгөл нуурийг нэрлэсэн байна. Хөвсгөл нуурийг  “Азийн цэнхэр сувд” хэмээн тодорхойлж энэ насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг гэсэн байна.

img_7388

Оюутнуудад сертификат гардуулах ёслолд   БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад  болон бусад хүмүүс оролцлоо гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …