Тулааны киноны од жүжигчин Стевин Сигал ОХУ-ын иргэн болжээ. АНУ-ын иргэн Стевин Сигалыг ОХУ-ын иргэн болохыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрчээ. Нэрт жүжигчин Стевин Сигалыг ОХУ-ын иргэн болсоныг Кремлийн албан ёсны сайт мэдэгдсэн байна.
Стевин Сигал сүүлийн үед ОХУ-д их ирдэг байжээ. Сүүлийн жилүүдэд гадаадын хэд хэдэн алдартан ОХУ-ын иргэн болсны дотор Францын жүжигчин Жирар Депардье, АНУ-ын боксчин Рой Жонс нар багтаж байна.
Г.Нараа
Эх сурвалж:tass.ru