Япон улсын зам дээр асар том нүх бий болжээ

14971534_568129983379378_2102605210_o

Япон улсын  баруун өмнө зүгийн Фукуока хотын гудамжинд өнөө өглөөний таван цагийн үед зам цөмөрч, асар том хэмжээний нүх бий болжээ. 20 метр өргөнтэй нүх аажимдаа усаар дүүрсэн байна. Гэнэтийн энэ ослоос үүдэлтэйгээр цахилгааны шугам, хийн хоолойнууд тасарсан гэнэ.

Нүхний зэргэлдээх байшин, үйлчилгээний газрын хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор ямар нэг гэмтэл, эндэгдэл бүртгэгдээгүй байна. Хотын захиргааныхны үзэж байгаагаар ойролцоохь газар доогуур байгуулж байгаа метроны шугамын ажлаас болж уг нүхийг үүссэн гэж таамаглаж байгаа гэнэ.

 14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …