ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсонд баяр хүргэв.
Владимир Путин хэлэхдээ Дональд Трамт та ерөнхийлөгчөөр сонгогдсонд олон улсын асуудлаар хамтран ажиллах болно гэж найдаж байна.
Москва, Вашингтон хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан ажил хэрэгч яриа хэлэлцээ,тогтоож чадна гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийлжээ.
Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путины АНУ-ын45 дахь удаагийн ерөнхийлөгч Дональд Трампад албан ёсоор баяр хүргэж буй бичлэгийг бүрэн эхээр нь доорх бичлэгнээс үзнэ үү.
Г.Нараа