БОАЖЯ-ны Хуулийн хэлтсээс яамны мэргэжилтнүүдийн дунд “Захиргааны хэм хэмжээний акт сэдэвт” сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгууллаа.
Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан 2016 онд шинэчлэн батлагдсан хуулиудыг албан хаагчдад танилцуулах, судлуулах зорилгоор БОАЖЯ-наас Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар,Архивын Ерөнхий газартай хамтран багц сургалт хийхээр төлөвлөжээ.
Энэ ажлын хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлага, шалгуур, Хууль тогтоомжийн тухай хууль болон хуулийг хэрэгжүүлэхээр дагалдан гарсан журмууд, Төрийн албаны тухай хууль тогтоомж, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архивын тухай хууль, төрийн албан хэрэг хөтлөлт, стандарт гэсэн зургаан чиглэлээр сургалт зохион байгуулна.
“Захиргааны хэм хэмжээний акт” сэдэвт сургалт нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан яамнаас батлан гаргаж байгаа захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хянуулах, улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэх гэсэн үндсэн агуулгатай байв.
Байгаль орчин аялал жуулчлалын яам