“Ноёд” группын Г.Буяндоржийг батлан даалтад гаргажээ

buyandorj_11111hhhh(2) Бусадтай хамтран их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байсан “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг батлан даалтад гаргасан байна.

Тодруулбал, түүнийг өнгөрсөн долоо хоногт УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас баривчилсан бөгөөд хорих ангид гурав хоног саатуулагдаад байхад нь өмгөөлөгч нь шаргуу хөөцөлдсөнөөр батлан даалтад гарган авсан гэнэ.

Эргэн сануулахад, Г.Буяндоржийг холбоотой шүүх хуралд ирэхгүй оргон зайлаад байхад нь өөрийнх нь бариулж буй барилгын өмнө байсан манаачийн гэрээс албадан баривчилсан гэх мэдээлэл тархсан билээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …