Энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Хохирогч болох 74 настай эмэгтэй тухайн үед шатаар чирэгдсэний улмаас гарын шуу нь хугарч, түнх нь мултарч маш их гомдолтой байгаагаа дуулгаж байсан юм.
Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал /1990 онд төрсөн/, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат /1990 онд төрсөн/, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар /1995 онд төрсөн/ нар нь үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 147.2 гэсэн зүйл ангиар Л.Амаржаргалд 6 жил 5 сар, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноосон.
Тэгвэл гэмт этгээдүүд шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргажээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм.
Нинж