Хар тамхины наймаа улам боловсронгуй болсоор

har_tamhi_geroin-middleАНУ-ын Огайо мужийн  нэгэн эр интернет дэлгүүрээс зэвсэг хадгалах төмөр шүүгээ захиалжээ. Гэтэл авчирсан шүүгээг онгойлготол 136 кг марихуан байсан гэнэ.

Тэрээр тэр  дор нь Мэнсфилд тойргийн цагдаагийн дарга Жон Ленхардад хэл дуулгаж үзүүлжээ. Төмөр шүүгээн дотор тус бүрийг нь 5-13 кг-аар багцалж савласан байсан гэнэ.Мансууруулах бодис нийтдээ 420 мянган долларын үнэ хүрэхээр байжээ. Энэ хэргийн мөрөөр шалгахад тус дэлгүүр үйлдвэрээс 25-30 төмөр шүүгээ захиалж авсан ч бусад нь бүгд цэвэр байсан байна. Цагаагийнхан одоо хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг сүлжээг илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Цагдаагийн даргын хэлснээр бол Мексикээс  хар тамхи оруулж ирдэг ийм арга нэг их шинэ зүйл биш гэнэ. Сүүлийн үед цагдаагийнхан хар тамхины наймаачдыг Интернет ашиглан хар тамхи борлуулж байна хэмээн сэжиглэх болжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …