Хүмүүсийн дунд хоолойн өвчний шинж тэмдэг илэрсээр байхад эмчлүүлэлгүй явсаар улам хүндрүүлэх тохиолдол бий. Уг нь хоолойн өвчнийг яг хөндүүр байхад нь тухайн иргэн өөрөө эмчлэх боломжтой юм. Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүй идээлүүлээд халуурч хүндэрч цаашид тарианд орж үе мөчний хэрэх өвчтэй болдог. Тэгвэл хоолой өвдөх үед яах ёстой, хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэе
- -Хоолой хөндүүр оргисон л бол тасалгааны цонхоо заавал хааж унтах хэрэгтэй. Учир нь шөнө л хоолой хуурайшдаг.
- -Шөнө унтахдаа хааяа ч болов хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрч хоолойг өөрийнхөө зөөлөн дулаан агаараар чийглэх хэрэгтэй
- -Хоолой өвдсөн үед шүлсээ хаялгүй залгих нь хоолойг чийглэх бөгөөд шүлсэнд агуулагдах лизоцим нь бактерийг устгах нөлөө үзүүлдэг.
- -Зөвхөн буцалсан бүлээн усыг тогтмол ууж хоолойг чийглэх хэрэгтэй.
- -Мөстөй ус, гаазтай хүйтэн ундаа болон пиво уухаас татгалзах нь зүйтэй. Эдгээр нь хоолойг өвтгөдөг шалтгаан болдог.
- -Хоолой өвдсөн үед тамхийг аль болох татахгүй байх нь чухал. Тамхи татах нь хоолойг хуурайшуулдаг.
- -Халуун хоол цай хэрхэвч идэж болохгүй. Халуун шинж чанарын зүйлс хоолойн өвдөлтийг улам түргэсгэж идээлүүлэх хандлагатай байдаг.
- -Чихэрлэг хүнсний зүйлсийн хэрэглээг багасга. Учир нь эдгээр нь хоолойд наалдаж идээлэлтийг түргэсгэнэ.
- -Унтахдаа сүү уухгүй байх. Сүү нь хоолойг хуурайшуулдаг.
- -Шүдээ заавал өглөө оройд угааж хэвших хэрэгтэй. Ингэж хэвшээгүйн улмаас амны хөндийд бактер үржиж хоолойны идээлэлтийг түргэсгэнэ.
- -Хоолойг тамединий уусмалаар зөвхөн өглөө, оройд зайлах. Олон удаа, ойр ойрохон зайлах нь хоолойг эдгээх биш үрэвсүүлэх нөхцөл болдог гэдгийг санаарай.
Эх сурвалж: Дугархүү эмч