Хойд Солонгос улс , өөрсдийнхөө оролцсон порно бичлэгийг кассетанд бичиж бусдад худалдахаар завдсан хэргээр хөгжимчин , дуучин гэх мэт 10 хүнийг 17-ны өдөр баривчилж , 20-ны өдөр олны өмнө цаазаар авсан тухай Чусон Илбу сониндоо нийтэлжээ.
Цаазын ялыг буудаж гүйцэтгэсэн ба тус улсын урдаа барьдаг симфони найрал хөгжмийн хамтлагийн шилдэг гэгдэх хөгжимчид болон Их Удирдагч Ким Жонг Ыний анхны найз бүсгүй байсан дуучин Хён Сунг Уол нарын 10 гаруй хүн хамтдаа өөрсдийнхөө бэлгийн амьдралыг харуулсан бичлэг хийн тус тусдаа хувилж авсан хэдий ч энэ нь цааш дамлан худалдах зориулалттайгаар хийсэн порно кино гэж Хойд Солонгосын эрх баригчид үзжээ.
Цаазаар авахуулсан 10 хүний гэр бүлийнхнийг бүгдийг нь улс төрийн шоронд суулгах ял оноож газар дээр нь баривчилсан гэж бичсэн энэхүү мэдээнд цаазаар авах ялыг хаана гүйцэтгэснээ бичээгүй байна.
Олон улсын тэмцээнд эхний 3 байр эзэлж байсан 4 хөгжимчин , 1 хөгжмийн удирдаач , 2 дуучин бүсгүй болон 3 бүжигчин оролцсон уг бичлэг Хятад улсад тархсан байх магадалтай байгаа юм байна.
эх сурвалж: mglradio.com