“Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уртын алхалт боллоо

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын ахмад, дунд ба залуу үеийн уулчдын төлөөлөл “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уртын алхалтыг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тус клубын  ахмад, дунд болон залуу үеийн төлөөлөлоролцсон 6 уулчин Төрхурах-Цэцээ гүн-Манзуширын хийд-Зайсан гэсэн чиглэлээр нийт 31 км зам туулж бүгд амжилттай бариалав.
Багийн бүрэлдэхүүнд:

-Ш.Адилбат “Сутайн бор” клубын тамирчин, Ардын Армийн түрүүч цолтой

-Х.Батсайхан “Сутайн бор” клубын тамирчин, уулын спортын I зэрэгтэй

-А.Батсүх “Сутайн бор” клуб, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор

-Д.Хандсүрэн “Сутайн бор”клубын тамирчин, Монос Их Сургуулийн оюутан

-Ж.Сэдэд “Сутайн бор”клубын тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын ангийн оюутан

-Б.Одмандах “Хайрхан аялагч” клубын тамирчин, уулын спортын I зэрэгтэй  тамирчин оролцов.

Уртын алхалтын үеэр цаг агаар тогтуун, сайхан өдөр байв. Алхалтын замын уруудах зарим хэсгүүдэд хальтиргаа, гулгаа багагүй үүссэн, өгсөх зарим хэсэгт цас ихтэй байсан хэдий ч тамирчид  алхалтын хурдаа тааруулж,  техник, хэрэгслээ зөв ашиглан замын бартаа саадыг саадгүй даван туулав. Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубээс уртын алхалт зохион байгуулах давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд энэ нь уулчдын ууланд иралтын бэлтгэл болдогоороо онцлогтой.

Мэдээг бэлтгэсэн: Н.Хэрлэн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …