Хятадын агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгч бусад ажилчдаа маш хатуу шаардлага тавьдаг аж. Онгоцны үйлчлэгч нарыг зөвхөн цай хоол зөөж, таны тав тухыг хангадаг гэж бодож байна уу. Тэдний сайхан инээмсэглэлийн цаана маш чанга хатуу бэлтгэл дэг журам, олон цагийн бэлтгэл сургуулилт нуугддаг.
Хятадын агаарын тээврийн компани Сичуан мужийн их сургуульд онгоцны үйлчлэгч бэлтгэх тусгай ангитай бөгөөд охидыг тусгай сургалтад хамруулж шалгарч үлдсэн охидыг үндсэн ажилтнаар авдаг юм. Тэдгээр охидыг өдөр бүр сорьж хамгийн өв тэгш бие хаа, инээмсэглэл, авьяас чадвар, логик сэтгэлгээ, авхаалж самбаа төгс бүрэлдсэн цор ганц хүнд л ажил олгодог.
Жишээлбэл сайхан инээмсэглэлийн тул шүдэндээ савх зуух, цэх зогоохын тулд толгой дээрээ устай сав тогтоож алхах гэх мэт ур чадварын дасгал тогтмол хийдэг юм байна. Ингэснээр компанийнхаа нэр төрийг хэрэгчлэгддэд таниулна гэж үздэг юм. Үүгээр ч зогсохгүй тэнцвэрийн дасгал хийлгэхийн тулд бүсгүйчүүдийн толгой дээр шилтэй лонх байрлуулж гурван минутын турш тогтоож чадсаныг ажилд авдаг байна.
Мөн таны өөдөөс цэх харж зогсохын тулд өвдөг хоорондоо цаас байрлуулж ямар ч зай завсаргүй болтол тогтоох хүртэл нь зогсоодог гэнэ.
Ингээд болоогүй онгоцны үйлчлэгч нарыг ямар ч үед биеэ зөв авч явах ёстой гэж сургадаг бөгөөд бүхий л нислэгийн үед тэд ямар нэгэн эвгүй хөдөлгөөн хийх эрхгүй байдаг.
Дээр дурдсанчлан үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хамгаас чухалд тооцож өдөр бүр такевондогийн тусгай хичээл ордог гэнэ. Ингэснээр ямар нэгэн аюултай мөчид халдлагаас хамгаалж бүхээг дэх зорчигч нарыг аврахын тулд шаргуу бэлтгэл хийдэг юм. Ингээд эцсийн шатанд тэнцсэн хүнийг ажилд авч албан ёсоор багын гишүүнээр бүртгэдэг.
Эх сурвалж:Undesten.mn