Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжээс болгоомжил

Англи улсад нярай хүүхэд ямар ч шалтгаангүй унтаж байхдаа нас барсан тохиолдол гаржээ. Түүний эцэг, эх яагаад ийм зүйл болсон талаар огтхон ч итгэж өгөхгүй байгаа бөгөөд зургаан сартай охиноо буйдан дээр унтуулсан байжээ. Гэтэл энэ бол эмч нарын одоо ч судлаж илрүүлж чадахгүй байгаа асуудал юм.  Үүнийг нялхсын гэнэтийн үхлийн хам шинж гэж тодорхойлоод байгаа билээ.
Нялх  хүүхдэд  урьдчилан тааварласан     өвчингүй зуурдаар гэнэт нас барж, задлан шинжилгээ болон нас барсан орчин нөхцөлийг тайлбарлаж чадахгүй тохиолдлыг НГҮХШ гэнэ. Ихэнхдээ унтаж байхдаа нас бардаг учраас орны үхэл гэж нэрлэдэг.
Эрсдэлт хүчин зүйлүүд
•    Эх жирэмсний хяналтанд ороогүй эсвэл хожуу орсон
•    Дутуу нярай, бага жинтэй нярай
•    Ургийн өсөлт хоцорсон нярай
•    Жирэмсэн эх тамхи,архи, мансуулах бодис хэрэглэх
•    Нярайг хэвлийгээр доош харуулж унтуулах
•    Дэр, хонины арьс, хөнжил мэтийн зөөлөн гадаргуутай зүйлээр хучих
•    Унтаж байхад нь их халуун байх, их хөлрөх, их хучих
•    Эх нь хүүхэдтэйгээ 1 орон дээр унтах
•    Тамхи татдаг ээж хүүхдээ өвөртөлж унтах нь маш их эрсдэлтэй
 
Урьдчилан сэргийлэх аргууд
  • Эрсдэлт зан үйлийг өөрчлөх
  • Зөвхөн дээш нь харуулж унтуулж байх
  • 1 өрөөнд гэхдээ тусад нь унтуулах
  • Бамбалзсан зөөлөн зүйл дээр унтуулахгүй байх
  • Хажууд нь зөөлөн зүйл тавихгүй байх
  • Дээш нь харуулаад ямарч хөдөлгөөн хийж болохгүйгээр эвэхгүй байх
  • Хүүхдийн хажууд тамхи татахгүй байх хэрэгтэй

Ер нь дийлэнх тохиолдол бол унтаж байхдаа нас бардаг учир эцэг эхчүүд хүүхдээ унтаж байхад нь сайн анзаарч байх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …