Венецийн кино наадмын хүндэт шагналыг Жейн Фонд, Роберт Редфорд нарт олгоно

РОМ./TASS/. Кино урлагт гаргасан гарамгай амжилтыг нь үнэлэн “Гэгээн Маркийн алтан арслан” шагналыг энэ онд Холливүүдийн ахмад жүжигчин Жейн Фонда, Роберт Редфорд хоёрт хүртээхээр шийдвэрлэжээ.

Ийм шийдвэрийг 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 9-ны хооронд Лидо арал дээр болох 74 дэх удаагийн олон улсын Венецийн кино наадмын шүүгчид гаргасан тухай даваа гарагт тус кино наадмын хэвлэлийн алба мэдээллээ.

“Шагнал гардуулах ёслол 9 дүгээр сарын 1-нд кино наадмын ордны их танхимд дээрх хоёр жүжигчин тоглож, Ритеш Батрын найруулсан “Бидний сүнс шөнөөр” /Our Souls at night/ киног гаргахын өмнө болох ажээ.

Нэрт жүжигчин Генри Фондагийн охин Жейн Фонд уг шагналыг 80 насныхаа ойн баярын өмнөхөн гардан авах гэж байна. Жейн Фондагийн хувьд, Оскарын хоёр /1971, 1978/ шагнал, кино шүүмжийн “Алтан бөмбөрцөг” шагналыг гурван удаа хүртэж байжээ. 2007 онд түүнд Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир” шагналыг гардуулж байжээ.

Жейн Фондагаас нэг насаар ах Роберт Редфорд бол нэрт жүжигчин, найруулагч төдийгүй хүний эрх хамгаалагч, байгаль хамгаалахын төлөө тэмцэгч хүн юм. Тэрбээр Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байснаас гадна Францын Хүндэт легионы медаль, АНУ-ын Ерөнхийлөгчийн гардуулдаг “Эрх чөлөө” медалиар шагнагдаж байжээ.

Эх сурвалж:montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …