Өчигдөр өдөр 14.00 цагийн орчим Кангванду аймгийн Чүнчон хотод өөрийгөө шатааж амиа хорлохыг завдсан явдал гарлаа.
Солонгос улс шөнийн цэнгээний газруудад хүнсний бараа, бүтээгдэхүүн , бэлэн хоол бэлтгэн нийлүүлдэг компаниудад оногдуулах татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлахад бэлэн болоод байгаа ба үүнийг эсэргүүцсэн жагсаал орон нутаг бүрд нэгэн зэрэг зохион байгуулагдаж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Кангванду аймагт болж байсан эсэргүүцлийн жагсаалын үеэр ийм бизнес эрхлэгч Ким (68) үг хэлж байх үедээ гэнэт асаагуур асааж өөрийгөө шатаасан бөгөөд тэрээр үг хэлэхээсээ өмнө өөр дээрээ бензин асгасан байсныг хэн ч мэдээгүй ажээ. Ойролцоо байсан олон иргэд галыг агшин зуур унтраасан ч тэрээр маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдээд байна.
эх сурвалж: mglradio.com